
Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүний хэрэгцээнд зориулсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зорчигчийн хувийн хэрэглээний зорилгоор 3 сарын хэрэглээнээс хэтрэхгүйгээр улсын хил нэвтрүүлэхийг холбогдох хуулийн хүрээнд зөвшөөрдөг
ЧХОУНБГГ-ын Хорио цээрийн албаны Эм, биобэлдмэлийн хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагч Т.Уранбилэг зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийн талаар мэдээлэл өгч байна.
- Эм эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн найруулга нь 2024 оны 10 сарын 1-нээс эхэлж мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулинд зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдана.
- Зорчигчийн яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг үндэслэж нэвтрүүлнэ.
- Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилготой, хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай тарилгаас бусад бүтээгдэхүүнийг хэлнэ.
- Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүний болон өөрийн хэрэгцээнд зориулсан авч яваа эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зорчигчийн хувийн хэрэглээний зорилгоор 3 сарын хэрэглээнээс хэтрэхгүйгээр улсын хил нэвтрүүлэхийг холбогдох хуулийн хүрээнд зөвшөөрдөг. 3 сарын хэрэглээг тооцохдоо тухай бүтээгдэхүүний хэрэглэх зааврыг үндэслэнэ.
Зорчигчийн хувийн хэрэглээний эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зарж борлуулахыг хориглоно.
- Судсаар сэлбэх шингэн
- Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм
- Антибиотик тариа
- Цусны бэлдмэл сийвэн орлох эм
- Нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм бэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог.
Дэлгэрэнгүй мэдээллийг Гаалийн тухай хуулийн 227-р зүйлээс харна уу.
ФОТО
