Төрийн банк: Модыг мод(а) болгоё

Төрийн банк 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Аяны хүрээнд хүрээнд улс орны өнцөг булан бүрд байрлах Төрийн банкны 500 салбар нэгжийн 4000 ажилтан Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 30 гаруй нэр төрлийн  20,000 гаруй мод суулгаж, суулгац нэг бүрээ арчлан хамгаалсаар байна.

Энэ хаврын тухайд, Төрийн банкны бүхий л салбар нэгж он оны мод тарих “буухиа”-гаа үргэлжлүүлсэн бөгөөд банкны төвийн ажилтнуудын төлөөлөл тавдугаар сарын 14-ний өдөр улиас, шар хуайс, агч зэрэг гурван төрлийн 100 гаруй модыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Таширын аманд суулгалаа.

Төрийн банк нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулагдсан 2022 оноос эхлэн банк хоорондын шимтгэлийн дүнгээс тодорхой хувийг тус санд хуримтлуулж, төвлөрүүлсээр ирсэн. Одоогийн байдлаар банкнаас санд төвлөрүүлсэн шилжүүлгийн дүн 3.34 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах ногоон байгууламжийг тохижуулахад зарцуулж байна. Мөн экологийн боловсрол олгох томоохон төслүүдэд хөрөнгө оруулснаас гадна нийслэлийн гурван дүүргийн таван байршил, орон нутгийн таван бүсэд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийгээд байна. Үүнийг нийтэд нь тооцвол, Төрийн банк 77.89 га талбайд 218.7 мянган мод тарьж, хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсныг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангаас онцолж байна.

Мөн нэгэн тоо баримтыг дурдахад, “Модыг мод(а) болгоё” уриан дор банкны хамт олны тарьж ургуулсан мод болоод сангаар дамжуулан ургуулсан модод хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1,094.2 тонн нүүрсхүчлийн хий (СО2)-ээр шингээж, та бидэнд цэвэр агаар бэлэглэж байна. Үүгээр зогсохгүй банкны хэмжээнд цаасны хэрэглээг бууруулах, ажилтны автобус аялуулах, авто баазаа цахилгаан машинаар шинэчлэх, ажилтнуудын зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих зэргээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2024 онд 877.87 тонн СО2 -оор бууруулжээ. Энэ бол Төрийн банк хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн зорилтод бодит хувь нэмрээ оруулж буйн тод илрэл юм.  

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, агаар хөрсний бохирдол, цөлжилт, шар шороон шуурга, тэдгээрээс шалтгаалсан үр дагаврууд эдийн засгийн өсөлтөд сөрөг тусгалаа үзүүлж, тогтвортой өсөлтөд эрсдэл учруулсаар байна. Тиймээс байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг түүчээлэхийн тулд Төрийн банк жил тутам тогтвортой, ногоон санхүүжилтийнхээ хэмжээг өсгөсөөр байна. Тухайлбал, тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багцын үлдэгдэл 2024 онд өмнөх оноос 92.9 хувиар нэмэгдэж, 178.0 тэрбум төгрөгт буюу түүхэн дээд хэмжээндээ хүрсэн.

Цаашид Төрийн банк тогтвортой хөгжлийг эрхэмлэгч үндэсний тэргүүлэгч банк болохынхоо хувьд,  тогтвортой, ногоон санхүүжилтийн хэмжээг өсгөхөөс гадна хамт олныхоо идэвх оролцоогоор байгальд ээлтэй, ногоон шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүрээлэн буй орчин,  нийгмийн сайн сайхны төлөөх үйлсээ үргэлжлүүлсээр байх болно.

Итгэл төгс - Ногоон ирээдүй

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54818