
Улаанбурхан өвчний нөхцөл байдал ба урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нийт 1,964 болсон байна. Үүнээс 1,390 тохиолдол нь эдгэрч хяналтаас гарчээ.
Өчигдрөөс хойш буюу сүүлийн 24 цагт 73 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлэгт 21 хүн хэвтэн эмчлүүлж, сүүлийн 24 цагт 24 хүн эмчлэгдээд эмнэлгээс гарсан байна.
Нийслэлээс гадна 11 аймагт хөнгөн 34, дунд 271, хүнд хэлбэрийн 23 тохиолдол байна. Эмнэл зүйн хувьд эрэмбэлэн ангиллаар эмнэлэгт хэвтэж байгаа бүх тохиолдолд эмнэл зүйн баг ажиллаж байгаа." гэв.
ФОТО
