Мөрдөн байцаах албанаас цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр боллоо. 

Ёслолын арга хэмжээнд Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, тус албаны даргын зөвлөлийн гишүүд болон ахмад ажилтнуудын ар гэрийнхэн оролцлоо.


Монгол Улсын Гавъяат Хуульч Б.Энхбат хэлсэн үгэндээ "Өнөөдөр Мөрдөн байцаах албаны хамт олон маань цэргийн албанаас тэтгэвэрт гарч буй алба хаагчдаа их хүндэтгэл, эрхэм бахархалтайгаар хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэнд баяртай байна. 

Миний бие цагдаагийн байгууллагад 37 жил ажилласны 25 жилийг Мөрдөн байцаах албандаа зүтгэсэн. Ингээд төр засаг хөдөлмөрийг минь өндрөөр үнэлж, Монгол Улсын Гавьяат хуульч хэмээх шагналыг түртээж, цагдаагийн хурандаа гэх цолтойгоор цэргийн албаны тэтгэвэртээ гарч байна. Мөрдөн байцаагч хүн нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, төр, ард түмнийхээ төлөө зүтгэдэг хүмүүс байдаг. Бидний амжилтыг үргэлжлүүлэх хамт олондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье." хэмээлээ. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54822