Ч.Давааням: Даралт ихсэх өвчин сүүлийн жилүүдэд залуужсан. Үүнийг тоохгүй явж болохгүй

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Зүрх судасны тасгаас "Артерийн даралт ихсэлтийн Дэлхийн Өдөр"-ийн хүрээнд  “Даралтаа зөв хэмж-Урт насал” уриан дор иргэдэд зориулсан танхмийн сургалтыг зохион байгуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Энэ үеэр УХТЭ-ийн Зүрх судасны их эмч Ч.Давааням дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.

Тэрбээр, " Артерийн даралт ихсэлт гэдэг нь судасны хананд үзүүлж байгаа цусны урсгалыг эсэргүүцэх хүч гэж ойлгож болно. Даралт ихсэлтэд хэвийн хэмжээ гэж байна. Хэвийн хэмжээ бол өмнө 120- 80 гэдэг байсан бол харилцан адилгүй байдлаас шалтгаалаад 130 -80 ба түүнээс их байвал даралт ихсэлт гэж үнэлэгддэг. 

Даралт ихсэх өвчин сүүлийн жилүүдэд залуужсан. Энэ нь идэж буй хоол хүнс, орчин тойронтой холбоотой. 

Эрт эхэлж байна гэдэг нь эрт хүндрэл өгөх эрсдэлтэй. Үүнийг тоохгүй байж болохгүй. 

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь цусны даралтыг бууруулах, зүрх судасны эрүүл мэндийг сайжруулахад тустай.  Мөн Эрүүл хооллолт нь цусны даралтыг хянахад чухал үүрэгтэй. Тухайлбал, давс багатай, шим тэжээлээр баялаг хүнсний бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.

Тамхи татах болон архины хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Эдгээр нь цусны даралтыг ихэсгэх хамгийн гол шалтгаан болдог.

Цусны даралт ихсэх өвчнийг хянахын тулд эмчийн зөвлөгөөг дагах, тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах нь чухал. Эмчийн бичсэн эмийг цаг тухайд нь ууж, шаардлагатай шинжилгээнүүдийг тогтмол хийлгэх хэрэгтэй. Энэ нь өвчний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой." гэдгийг онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54827