Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Чингэлтэйн фестиваль арга хэмжээг энэ жил “Шинэ Чингэлтэй” уриан дор иргэдийн баяр болгон зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэг иргэн, төрийн уялдаа холбоог сайжруулах, дүүргээ хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоог хангаж эргэх холбоотой ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр “New Chingeltei” санал хүсэлт авах цахим сайтыг нээжээ.
Өөрөөр хэлбэл, дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах идэвх санаачилгатай, оролцоотой иргэн таны дүүрэг, хорооныхоо асуудлыг хамтдаа шуурхай шийдэх, орчин тойрноо тордож сайжруулах САНАЛ ХҮСЭЛТ-ийг NewChingeltei.mn вебсайтаар дамжуулан хүлээн авахад бэлэн болжээ.