ШУУРХАЙ: “Чандмань уушир” ХХК-ийн барилгаас унасан 11 хүний дөрөв нь нас баржээ

Arslan.mn

Энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр Ховд аймагт баригдаж байсан барилгын өргөгч подем тасарснаар гурван хүн амиа алдаж , найман хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл орон нутгийн хэвлэлийн өгсөн мэдээллээр ,  “Чандмань уушир” ХХК-ийн барилгаас унасан 11 хүний дөрөв нь нас баржээ.

Ховд аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Тухайн компани ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж байсан уу? нөгөө талаас хяналт тавин ажиллах ёстой салбар төрийн байгууллагууд юу хийж байв, мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч байсан уу, зөвшөөрөл олгохдоо тухайн барилгын компанийн тоног төхөөрөмж стандартын шаардлага хангасан эсэх, ажиллах хүчний мэргэшсэн байдал гэх зэргийг хэрхэн яаж хянаж барилга эхлэх зөвшөөрөл олгосон бэ гэх зэрэг олон асуудлууд энд хөндөгдөнө.

Уг асуудлаар бид компанийн удирдлагуудаас тодруулах гэсэн боловч барилгын үйл ажиллагааг осолтой холбоотойгоор түр зогсоожээ.

Эх сурвалж: khovd.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54841