УИХ-ын гишүүн М.Нарантуяа өөрийн цахим хуудаснаа " Дуустал нь уншиж чадвал жаал ч болов юм гадарлах буй за!
Манай Отгоо эх орноо зарчихаад гадагш бүгсэн эх орондоо ирэх нүүргүй болсон Сайханбилэгийн үнэнч фэн гэх үү юу гэх үү? Өөрөөр хэлбэл MCS-ийнхэн… за тэр ч яахав.
За тэгээд та нар өөрсдөө мэдэж байгаа ш дээ.
MCS гэдэг групп ердөө саяны сонгуульд гэхэд энэ Парламентад хичнээн гишүүдэд хандив өглөө. Заримд нь бараг гуйгаачгүй байхадл 200-300 саяар нь шилжүүлсэн байсныг мартаагүй биздээ?
ХҮН намд л гэхэд Тэрбум давсан хандив өгсөн. За тэгээд өөрсдийнх нь төлөөний гишүүд анхнаасаа MCS-н эрх ашиг хөндөгдөх үнэр байтугай анхнаасаа төлөвлөж Их Хуралд орж ирсэн.
Мань шиг лайваа хийгээд хамгаа сонгуульд бардаг мангуу энэ их хуралд ховор гэхэд хилсдэхгүй!
За тэгвэл "MCS" гэж ер нь яг ямар учиртай юм бэ гээд хайхаар энгийн иргэд сайн мэдэхгүй, би ч гэсэн энэ Их Хуралд орж мэдээллийн зах зухаас мэдэх эрхгүй байсан бол Монголын лаг компани, элитүүд, бараг л оюун ухааны цуглуулга гэж ярих байсан байх.
Гэвч үнэн , үнэхээр хамгийн цэвэрхэн бизнестэнгүүд… шиг храгдаж чаддаг гайхамшигтай!
Өөрсдийн танил тал нз нөхдийн хамаарлаар ( тухайн үеийн ерөнхийлөгч гээд бий бий) бүхэл бүтэн улсын мөнгөөр нөөцийг нь тогтоосон ордыг Таван Толгой хажууд нь жулдах Ухаа Худаг гээд (ганц жишээ шүү) ордыг Их Хурлаар ч хэлэлцүүлэлгүй засгийн газрын тогтоол ч биш юмаар авчихсан байдаг!
За энийг тусдаа ярих нь зөв!
Та бид татвар төлж байгаадаа их бухимддаг биздээ, гэтэл MCS-н хамаарал бүхий Энержи Ресурс НӨАТ төлөгч мөн боловч 0% хөнгөлөлт эдэлнэ гээд хуулиар гаргуулаад авсан байдаг бол яах уу?
Яг үнэндээ би өмнөх гишүүд ийм том корпорациудад ээлтэй хууль батлаж хэдэн юм авдаг байсан болов уу гэж хардаж байгаа! Өөрөөр Их Хуралд мөнгөжих ямар ч гарц байхгүй.
За тэгээд их юм бий…
Уул уурхай болон агаарын бохирдолд хортой үйлдвэр болон уурхайнууд бүгд агаарын бохирдлын төлбөр гэж төлдөг юм бн. Гэтэл миний одоо мэдснээр 2022-2024н оны агаарын бохирдлын төлбөр болох 48,5ТЭРБУМ төгргөнийн төлөлтөөс ЭНЕРЖИ РЕСУРС зүгээр л хуулиар чөлөөлөгдчихсөн байдаг түхү.
Та нарыг бол нээрээ зүгээр л 1тб хүрэхгүй дүнгээр үхтэл тэнэгтүүлээд ард нь хичнээн том мафи алгаа хавсраад сууж бгааг даанч хожим ухаарна даа!
За тэгээд НӨАТ төлөгчийн хөнгөлөлт гээд 700 гаруй Тэрбум татвар төлсний түүний 680н тэрбумыг дүйцүүлээд буцаагаад улсаас авчихсан байдаг.
Ердөө эхний л мэдээ энэ!!
Аа тийм энэ стратегийн ордын ажлын хэсэгт орох гишүүд тун ховор байсан, мань шиг тэнэг юучгүй холбоо сүлбээгүй гарууд л тунаж үлдсэн дээ..
Удахгүй энэ ажлын хэсгийнхэн юу туулахыг хэн мэдлээ… захын мэдээлэл л гэхэл ийм байна даа. Тэгээд өөрсдөө тунгаана биздээ!
MCS-н төлөөний гишүүд нь засгаа унагах биз надаас бүү юм хүлээгээрэй! Би ямар ч групп корпораци эсвэл улс төрчийн төлөөний хүн бус гагцхүү хэдэн итгэд хүлээлгэсэн иргэдийнхээ төлөөлөл учраас өөрийн итгэл үнэмшлээр энэ 4 жилийг барна аа." гэжээ.