АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдраар өвчилжээ

Arslan.mn

2020 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, тус улсын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден хорт хавдар туссанаа зарлажээ. Байден түрүү булчирхайн хорт хавдрын хүнд хэлбэрээр өвчилсөн байна.

Энэ тухайгаа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдсэн бөгөөд ням гарагт олон нийтэд зарлажээ. Тэрээр энэ жил 82 настай. АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлыг энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах намаас өнгөрсөн жилийн сонгуульд ялсан Доналд Трампад шилжүүлсэн билээ. Байден АНУ-ын хамгийн ахмад настай Ерөнхийлөгч байсан юм.

Эмч нарын хэлж буйгаар Байдены түрүү булчирхайн хорт хавдрын хэлбэр шинж тэмдэг нь нилээд хурдан тархдаг төрөл. Мөн хавдар хэдийнэ түүний ясанд тархжээ. Гэсэн ч азаар уг хавдрын шинж тэмдгээс ажиглавал гормонд илүү мэдрэмтгий аж. Тиймээс ямар нэг эмчилгээ хийвэл үр дүнтэй байх болно гэж үзжээ.

Одоогоор Байдены гэр бүлийнхэн хорт хавдрын эсрэг ямар төрлийн эмчилгээ хийхээ шийдэхээр эмч нартай ярилцаж байгаа ажээ.

Ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Truth цахим сүлжээндээ “Жо Байдены эрүүл мэндийн тухай сонсоод таагүй байлаа. Бид Жилл болон Байдены гэр бүлд сайн сайхныг хүсэж байна. Жог хурдан эдгэхийг хүсье” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54847