Халдварт саа өвчин нь аль нэг мөчдийн саажилтаар илэрч, насан туршдаа тахир дутуу болж үлдэх, эндэх эрсдэл өндөртэй өвчин.
1962 оноос Монгол улс халдварт саагийн эсрэг вакциныг нэвтрүүлж 2000 онд устгасан.
Гэвч бусад улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байсаар байна.
Халдварт саа өвчний эсрэг вакцинд өөрт ойр сум болон өрхийн эрүүл мэндийн төвд хандан үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Вакцинд хамрагдсан эсэхээ эх хүүхдийн ягаан дэвтэр болон emongolia.mn, өрхийн эрүүл мэндийн төвөөс лавлаарай.
Товлолын дагуу хамрагдаж чадаагүй бол 3 хүртэлх насанд сум, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ нөхөж хийлгэх боломжтой.