Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь энэ сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
Тайландын хэвлэлд мэдээлснээр цагдаагийн байгууллага уг хэргийг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Харин гэргий О амиа алдсан нь түүний нөхөр элчин сайд А.Төмөртэй холбоотой байж болзошгүй тухай мэдээллүүд сошиал сүлжээнд тавигдаад олны анхаарлыг татаж буй.
Тодруулбал, Элчин сайд А.Төмөрийн "нууц амраг" С гэх бүсгүй нь МИАТ-т ажилладаг, 1-2 кинонд туслах дүр бүтээсэн нэгэн бөгөөд амрагийн холбоогоо "ашиглан" Тайланд руу аав ээж, найз нөхдөө дагуулж явж аялуулдаг байсан тухай мэдээллүүдийг талийгаачийн төрсөн эгч Л.О -руу нь хүмүүс цахимаар илгээжээ.
Монголчууд "гэрээ засаад төрөө зас" гэдэг, гэр бүлээ ч олигтойхон засаад аваад явчих чадваргүй, "доод улаан хоолойдоо захирагдаж, нууц амрагтаа толгойгоо мэдүүлсэн" Элчин сайдын балагаар эхнэр нь сэтгэл санаагаар гундаж амиа егүүтгэв үү,..... гэдгийг хууль шүүхийнхээ тогтооно биз ээ...
Дашрамд дурдахад, Элчин сайд А.Төмөр нь Монгол Улсын гавьяат хуульч, академич, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаагийн хүү, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Л.Төр-Одын хадам дүү бол талийгаач гэргий нь “Жигүүр Гранд” группийн Ерөнхийлөгч П.Баттөрийн гэргий Л.Ононгийн төрсөн дүү хэмээн эх сурвалж мэдээллээ.
Элчин сайд А.Төмөр аав Ж.Амарсанааг 2012 онд Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдож, улмаар 2016 онд эргүүлэн татах тухай асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, огцруулж байжээ.
Ж.Амарсанаа нь Ардчилсан нам засаг тэргүүлж байх үед Хууль зүйн сайдаар ажиллаж байжээ.
А.Төмөр нь Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажилласан байгаад 2020 оны аравдугаар сарын 26-нд Элчин сайдаар томилогдсон бөгөөд түүний Элчин сайдаар ажиллах хугацаа нь дууссан байжээ. Гэвч эргүүлэн татаагүй байсан нь Элчин сайдуудын томилгоонд Гадаад харилцааны яам хяналт, хариуцлага тавих ёстой үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийнх хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.