УНТЭ, ЭХЭМҮТ, Medical Park эмнэлгүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ) нь Туркийн Medical Park эмнэлэгтэй 2023 онд Улаанбаатар хотноо 5 жилийн хугацаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны эмнэлгүүд цусны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах чиглэлээр эмч, сувилагч солилцох, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд болсон сүүлийн уулзалтаар Туркийн Medical Park эмнэлэг, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болон Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн удирдлагууд болон цусны эмгэг судлалын мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын үеэр талууд өмнөх хамтын ажиллагааг дүгнэн ярилцаж, хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэх, цаашид хамтран ажиллах шинэ салбар чиглэлүүдийг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54850