Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр, "Хотын төвийн зургаан дүүрэгт 0,7га газар олгохыг хориглосон. Өнгөрсөн намар яагаад олгосон бэ гэхээр ГХГЗЗГ-ын хүсэлтээр өмнө нь хүсэлт гаргасан байсан иргэдэд олгосон.
Миний хамаарал бүхий компаниуд жилдээ 300-400 сая төгрөгийн татвар төлдөг. Төрийн худалдан авалтад нэг ч оролцоогүй.
ГХЯ, Соёлын яамнаас санал тавиад Унгар-Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болж байна, Будапешт хотод Монголын соёлын өдрүүдийг хийе гэсэн. 53 хүн явсан. 38-39 нь Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчид байсан. МИАТ компанитай яриад, Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд 50 хувийн хөнгөлөлттэй тийз авсан. Үлдсэн 1000км замыг зардал багатай туулахын тулд автобус түрээсэлсэн. " гэв.