О.Алтангэрэл: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, " Засгийн газарт орохдоо хийх ажлын төлөвлөгөөгөө батлуулаад орсон. АН-ын  Үндэсний бодлогын хорооны шийдвэр, бүлгийн шийдвэр гараад орсон. Өнөөдөр хүний эрхийн 10-аад хуулийн төсөл байгаа. Дэрээс нь ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна. 

Хууль бус хөрөнгийг хураах хуулиар төрд өндөр албан тушаал хашдаг авилгачдын асуудлыг шийдвэрлэх ёстой. Монгол Улс авилгачдаа үргэлж өршөөж ирсэн.

Ялаанууд гэж улс төрийн ард байгаа зарим нөхдийг хэлж байна гэж ойлгосон. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа.

Хөрөнгө орлогоо шалгуулах гэх мэт шаардлагатай нь би санал нийлнэ. Хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага үүрэх ёстой." гэв.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54859