УНТЭ: “Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хуралд материалаа ирүүлнэ үү

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд “Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 10-р сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурал нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүхийг олон улсын түвшинд харуулах, өнөөгийн ололт амжилтыг дүгнэх, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, мөн гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.

Хурал дараах чиглэлүүдээр явагдана:

  •  Мэс заслын анагаах ухаан
  •  Дотрын анагаах ухаан
  •  Сувилахуй
  •  Бусад

Илтгэлүүд дараах хоёр төрөлтэй байна:

• Аман илтгэл

• Ханын илтгэл

Шагналын сан: Салбар тус бүр

Аман илтгэл:

1-р байр – 5 сая ₮

2-р байр – 2 сая ₮

Ханын илтгэл:

1-р байр – 1 сая ₮

Илтгэлийг энэ хаягаар хүлээн авна:

  • Илтгэл хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 6-р сарын 18

Олон улсын хуралд илгээсэн илтгэлийн хураангуйг “Central Asian Journal of Medical Sciences” (CAJMS), “Эрүүл мэндийн шинжлэх ухаан” сэтгүүлийн тусгай дугаар болон хурлын эмхэтгэл номд хэвлэх тул хураангуйд тавигдах шаардлага, техникийн үзүүлэлтийг веб хаягаар орж танилцана уу.

http://fchmconference.gov.mn/presentation/abstract

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54860