Т.Доржханд: Эрх мэдэлтэй хүмүүс бүгд орлогоо нотлох хэрэгтэй. Үүнийг Ерөнхий сайд өөрөө манлайлъя гэж байна. Зөв

Arslan.mn

Шадар сайд Т.Доржхандаас тодрууллаа.

Тэрбээр " Хөрөнгө хураах хууль"-ийг энэ 7 хоногт ЗГ-ын хурлаар хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар ярьж байгаа. Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг гарвал хариуцлага хүлээнэ гэсэн байна лээ. Эрх мэдэлтэй хүмүүс бүгд орлогоо нотлох хэрэгтэй. Үүнийг Ерөнхий сайд өөрөө манлайлъя гэж байна лээ. Энэ бол зөв.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, сайд нар бүгд орлогоо нотолъё. Энэ далимаар хуулийн байгууллагын дарга нар орлогоо нотол. Нотолж чадахгүй бол хөрөнгөө улсдаа хураалгая гэсэн байр суурьтай байна. 

Одоо бидэнд Засгийн газрын тогтвортой байдал маш чухал.   Хөрөнгө оруулагчид тогтвортой засаглал хүсэж байна. Тэрнээс биш халуун хөнжилд орсон юм биш. Хэзээд хаалгаа хаахад бэлэн. Зөөлөн суудал, халуун хөнжил хүсээгүй.

Хамтарсан Засгийн газар өнөөдөр ч хаалгаа хаахад бэлэн байна. Гагцхүү 31 жил нэгэндээ дэгээ тавьж ирсэн улстөрчдийн асуудал улс орны том төслүүдэд саад болж байгаа шүү.Өнөөдөр бид хамгийн муу хүмүүс байж болно. Гэхдээ үйл хэрэг минь үр дүнгээ өгнө.

Эгц хараад хэлэх эр зориг надад бий. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар, их хурлын гишүүд бүгдээрээ шалгуулъя" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54861