Прокурорын байгууллага 2025 оны 5 дугаар сарын 12-ноос 16-ны өдрийг хүртэл хугацаанд 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Тухайлбал, БНХАУ-ын хоёр иргэнийг 1 сая юань өгөхийг шаардан, эд хөрөнгө авахаар заналхийлсэн, зодож хүч хэрэглэсэн, гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг иргэнийг буудаж амь насыг нь хохироосон БНХАУ-ын иргэн Ш.Х, Л.Б, Монгол Улсын иргэн А.Д, А.Т нарт яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.11 /Хүний алах/, Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 2.2 /Хүн барьцаалах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.