Прокурорын байгууллага 2025 оны 5 дугаар сарын 12-ноос 16-ны өдрийг хүртэл хугацаанд 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Тухайлбал, Төв аймгийн сумын засаг дарга А нь нэр бүхий компанийн удирдлагуудаас хахууль өгөхийг шаардаж, улмаар мөнгө авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Төв аймгийн сумын засаг дарга Л.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанийн удирдлагуудаас хахууль өгөхийг шаардаж, улмаар автогрейдер, авто зам индүүдэгч болон тээврийн хэрэгслийн засварын мөнгө авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, хахууль өгсөн иргэдэд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүлжүүлсэн байна.