2025.05.06-16-ны өдрүүдэд АНЭУ-ын Аль-Айн хотноо 34 орны 262 тамирчин өрсөлдсөн Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Энэхүү тэмцээнд Монгол Улсаас нийт 17 тамирчин эх орноо төлөөлөн оролцож, эрэгтэй олон улсын мастерын нэг, эмэгтэй их мастерын нэг норм биелүүлэхийн зэрэгцээ олон улсын чансаагаа +42.8-аар нэмсэн байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул есөн өргөөс долоо оноо авснаар мөнгөн медаль хүртэж, эмэгтэй олон улсын мастер цолны болзол хангаснаас гадна дэлхийн цомд өрсөлдөх эрх авсан байна.
Харин Голомт Капитал ҮЦК ХХК-тай хамтран ажилласан Монгол Улсын шатрын спортын тамирчин, Олон улсын мастер (IM), Эмэгтэйчүүдийн олон улсын их мастер (WGM) цолтой Б.Мөнгөнтуулын хувьд 9 өрөг тоглосноос 5,5 оноо аван 100 тамирчнаас 18-р байр эзэлжээ.