СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Телеграм“-аар бусдад залилуулж, их хэмжээний мөнгөө алдсан иргэн амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ

Arslan.mn

Энэ сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь "Телеграм" аппликейшн ашиглаж байх явцдаа даалгавар биелүүлж, мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож, бусдад эд хөрөнгөө шилжүүлж, залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Он гарснаас хойш уг аппликейшнаар дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54876