УИХ-ын гишүүн Д.Ганмаа "Эрүүл мэндийн салбарт бол салбар дамнасан асуудал яригдана. Тиймээс ерөнхий юм ярьж болохгүй. Тиймээс маш тодорхой 4 санал оруулж байна.
"Эрүүл Монгол хүн" төслийн хүрээнд хавдар, зүрх судасны өвчлөлийн эмчилгээний шинэ тенологи, туршилагыг нэвтрүүлнэ гэдэг нь томёлолын хувьд ойлгомжгүй байна. Үр дүнд хүн амын эрүүл мэнд сайжирсан, хавдар өвчлөл, зүрх судасны өвчлөл буурсан байх ёстой. Үүнээс хамааралтай нас баралт буурсан байх ёстой. Тиймээс томьёлолыг Хүн амд зонхилох зүрх судас, хавдрын эмчилгээний технологи нэвтрүүлэх замаар буурлуулахх цогц бодлого хэрэгжүүлнэ гэж өөрчлөх хэрэгтэй." гэв.