АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.
Тэрбээр, "Би хэд хоног хувийн ажлаар чөлөөтэй байж байгаад саяхан ирсэн. Одоогийн байдлаар хамтарсан Засгийн газраас гарах тухай 2-3 шаардлага ирсэн байна. Шаардлагатай гэвэл АН-ын бүлгийг хуралдуулж, асуудлыг шийдвэрлүүлнэ. Бүлгийн ээлжит хурал ирэх долоо хоногийн Даваа гарагт болно. Ээлжит бусаар хуралдах бол мэдээлэл өгөөд явна.
Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарах тухай биш анхнаасаа Хамтарсан Засгийн газар байгуулагдах үйл явцыг миний бие хууль бус гэж үздэг. Үндсэн хуульд зааснаар аль нэг нам олонх болсон бол Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулдаг.
Би бүлэг дээр танилцуулж, санал хурааж олонх дэмжсэн бол гарын зурна гэдэг байр суурь илэрхийлсэн.
Хэрэв Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарвал намын даргад хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан намын Үндэсний бодлогын хороогоор шийдвэрлэнэ. Үндэсний бодлогын хорооны хурлын тов одоогоор тодорхой болоогүй байгаа. " гэв.