Дуудлагаар очсон түргэний машины цонхыг хагалжээ.
Тодруулбал, энэ сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороонд бүртгэгдсэн дуудлагаар эмч, жолоочийн хамт айлд тусламж үзүүлэх явцад түргэн тусламжийн автомашины цонхыг хагалсан тохиолдол гарлаа.
Зарим иргэдийн энэ мэт болчимгүй үйлдэл нь амь тэнссэн үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ хожимдох эрсдэлтэй болохыг анхааруулж байна.