Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт болдог. Засгийн газрын өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд,
- Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл,
- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн явцын талаар,
- Ноолуур бэлтгэлийн явцын талаар,
- “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл,
- “Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл гэх зэрэг 34 асуудлыг хэлэлцэж танилцана.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.