УЛС ТӨР: 15.00 цагаас МАН-ын Бага хурал, АН-ын Улс төрийн зөвлөл зэрэг хуралдана

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт болдог.  Засгийн газрын өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.

Улмаар МАН-ын Бага хурлыг лхагва гарагийн 15.00 цагт хуралдуулахаар товлосон байдаг.

Бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг цааш хэрхэх, Монгол ардын нам дангаараа засаглах уу зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Харин энэ хурлаас ямар шийдвэр гарах нь Засгийн газрын хувь заяаг шийдэх юм. 

Мөн 15.00 цагт Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдахаар болж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус намын дарга Л.Гантөмөр өөрөө Улс төрийн зөвлөлийн хурлаа зарласан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54892