О.Алтангэрэл: Зөвхөн төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүй бол хөрөнгийг нь хураана

Arslan.mn

Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна.

Энэ талаар өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл " 2002 оны Эрүүгийн тухай хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг заавал хураах зарчим туссан. Үндсэн хуулийн 16.3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан.

Авлигын тухай хуульд шударга бусаар олсон хөрөнгийг хураана гэсэн заалт байдаг ч энэ заалтыг хэрэгжүүлэх процесс нь тодорхойгүй, хэн, яаж хураах, дараа нь юу болох нь ойлгомжгүй байгаа. Иймд төрийн өндөр албан хаагчид баяжиж хөлжиж байгаатай тэмцэж, хөрөнгийг нь хураах хуулийг батлуулах шаардлагатай.

Зөвхөн нийтийн албан тушаалтан буюу төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүй бол хөрөнгийг нь хураана.

Хулгай хийж, авлига авч, дээрэмдэж хөрөнгөтэй болж болохгүй гэсэн үг. Хувийн өмчтэй холбоотой харилцааг хуулиар хамгаалж байгаа. Хувийн хэвшил, хувь хүний өмч нь нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуультай ямар ч хамаагүй.

Гагцхүү нийтийн албан тушаалтан буюу төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албан тушаалтнууд хамаарагдана. Энэхүү албан тушаалтнууд өөрсдөө хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгө орлого тайлбарлаж чадахгүй, цалин болон гэр бүлийн хууль ёсны бизнесээс гадуур хөрөнгө орлоготой бол хураалга гэсэн үг. Энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Энэ хууль яригдаж байгаатай холбоотойгоор хувийн өмчийг хураах гэж байна гэсэн сөрөг пи-ар явж байгаа. Тэр хүмүүст хэлэхэд хуулийн төсөл манай яамны сайт дээр нээлттэй байгаа, уншиж үзээрэй" гэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54894