Р.Эрдэнэбүрэн: Туулын хурдны зам, тойрог зам хоёр хийгдвэл ТҮГЖРЭЛ 50 хүртэл хувиар буурна гэж тооцоолсон

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцууллаа.

Тэрбээр "Гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн барих чиглэл авсан. Түгжрэлийг бууруулахын тулд төлөвлөлтөө сайн хийх ёстой гэж үзсэн.

Туулын хурдны замын тендерийг зургаадугаар сарын 19-нд нээнэ. Энэ ажилд ямар нэг гацаа саад гарахгүй бол 22 сар хийгдэнэ. Түгжрэл бол нэг зуны дотор шийдчих асуудал биш. Туулын хурдны зам, тойрог зам хоёр хийгдвэл бидний гаргасан тооцооллоор түгжрэл 50 хүртэл хувиар буурна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54899