П.Наранбаяр: Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар 14 мега төслийн 5 нь бодитоор хэрэгжээд эхэлж байна

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Боловсролын Сайд П.Наранбаяр үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, "Өнөөдөр хамтарсан Засгийн газрын асуудлаар энд засагт хамгийн олон суудалтай байгаа намын бага хурлаар хэлэлцэх гэж байна. Энэ хурлаас улс төрийн шийдвэр гарах байх. 

Гэхдээ бид ирээдүйгээ харсан улс орноо хөгжүүлэх, хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэх энэ чиглэл рүүгээ л явах ёстой гэж харж байна. 

Ер нь хамтарсан Засгийн газар байгууладсанаар 14 мега төслийн 5 нь бодитойгоор хэрэгжээд эхэлж байна. Тиймээс ийм бодитой зүйлүүдийг хүмүүс хараасай гэж хүсч байна. 

Зүгээр өнөөдөр ингээд жагсаад явж байгаа, байр сууриа илэрхийлж байгаа залуучуудын тухай асуудал бол байх ёстой зүйл. Үүнийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа.  

Нэгэнт сонгогчид хэрвээ өөрсдөө байр сууриа илэрхийлээд тэр нь Үндсэн хуульд заасан энэ систем нь өөрөө ажиллаад эхэлвэл бид хүлээж л авна. Хамтарсан Засгийн газар хийсэн ажилтай байх нь чухал. Цаашаагаа энэ хамтарсан Засгийн газар илүү ч олон зүйлийг хийнэ. Ирэх жил боловсролын дэмжих жилийн хүрээнд 108 сургууль, 79 цэцэрлэг шинээр барина. Зарим барилгыг шинэчилнэ"гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54904