Татварын ерөнхий газар жендэрийн тэгш байдлын олон улсын гэрчилгээний болзол хангажээ

Arslan.mn

Татварын ерөнхий газар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Экуаномикс санаачилгын хүрээнд 2023 оны есдүгээр сараас “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төслийг хэрэгжүүлэн, 20 стандарт, 5 чиглэлийн 40 шалгуур үзүүлэлт хангах зорилго тавин ажиллажээ.

Өнөөдөр Татварын ерөнхий газрын 1.5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд олон улсын багаас хийсэн хараат бус хөндлөнгийн үнэлгээний үр дүнг танилцуулж, мөнгөн гэрчилгээний болзол хангасныг мэдэгдлээ.

Татварын ерөнхий газар нь Жендэрийн олон улсын гэрчилгээний болзол хангасан Монгол Улсын анхны төрийн байгууллага төдийгүй дэлхийн болон ази номхон далайн бүсийн анхны татварын байгууллага болж байгааг Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матильда Димовска онцоллоо.

Гэрчилгээ гардуулах ёслол ирэх зургадугаар сард болно.

Arslan.mn

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54906