ХҮН намын дарга Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "ХҮН нам болон АН-ыг хамтарсан Засгийн газарт орлоо гэж шүүмжилдэг хэсэг бий. ХҮН нам, хувь улстөрчийнхөө нэр төр биш Монгол Улсын эрх ашиг энэ тэргүүнийх гэсэн С.Зориг агсны үзэл баримтлал дээр бид нар хатуу байр сууриа нэгтгэж, хамтарсан засагт орсон.
Дэлхий ертөнц огцом өөрчлөгдсөн. Дэлхийн 100 жилийн түүхэнд өнөөдрийнх шиг тодорхойгүй байдал байгаагүй. Трампын тариф дэлхий ертөнцийг донсолгож байгаа. 3.5 сая хүн амтай Монгол байтугай 300 сая хүнтэй Арабын улсууд нэгдэж байна. Нэгдэж байж энэ хүнд сорилтыг давна гэж байна. Азиуд нэгдэж байна. Европчууд ч, тухайлбал Дэлхийн банкны уулзалт дээр Францын Ерөнхий сайд манай улс гэж ярихгүй байна.
МАН-ынханд хандаж хэлэхэд улс орныхоо эрх ашгийг бодоорой. Хэрвээ үгүй гэвэл СӨРӨГ ХҮЧИН ямар байдгийг жинхнээсээ харуулна.
Монгол эдийн засаг дампуурах 60-80 хувийн эрсдэлтэй, ийм хүнд нөхцөлд байгаа үед эдийн засгийн хямрал та нар дангаараа давж чадах уу? Би чадахгүй гэж бодож байна. Танай намын 68 гишүүн бүгд суугаад нэг дуугаар асуудлаа шийдээд байж чадах уу? би чадахгүй гэж бодож байна” гэв.