Согтуурсан үедээ эхнэрээ хардаж, толгойн хэсэгт хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ

Arslan.mn

Хүний эрүүл мэнд бол халдашгүй байх эрхтэй. Гэвч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж хүнд болон хөнгөн гэмтэл учруулах хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна.

Тодруулбал, “Хүн хутгалуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 49 настай эрэгтэй А нь согтуурсан үедээ эхнэрээ хардаж үл ялих зүйлээр шалтаглан толгойн зүүн дээд хэсэгт хутгалж гэмтээсэн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн I-р хэлтэст шалгаж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэн та ганцхан хормын уураа тэвчиж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалаарай гэж цагдаагийн байгууллагаас анхааруулав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54916