Зам засварын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын урд талын эгнээг өчигдөр орой хаагаад буй. Тус замын хөдөлгөөнийг өнөөдөр 22:00 цагт нээнэ.
Өнөөдөр өглөөний байдлаар замын урд эгнээг хааснаар бусад замууд түгжрэл ихтэй байна.
Энэ үеэр хотын баруун талаас зорчиж байгаа тээврийн хэрэгсэл Хүүхдийн 100 дагуух замаар Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талаар эргэн төв зам руу орох боломжтой.
Харин замын хойд талын эгнээг өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хааж, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажил хийнэ.
Иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.