ШУУРХАЙ: Мөнгө завшсан байж болзошгүй хэргээр Ж.Хатанбаатар нарын 4 хүнийг баривчилжээ

Arslan.mn

Элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч  Ж.Хатанбаатар нарыг сэжигтнээр баривчлах саналыг шүүх хүлээн авчээ.

Тодруулбал,  АТГ-аас Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиникийн зөвлөлийн ажилтан Ж.Хатанбаатар, “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” ТББ-ын захирал Б.Батцэцэг, санхүүгийн захирал Б нарыг жолооч Г, Э нартай хамт эрх мэдлээ урвуулан ашиглан мөнгө завшсан байж болзошгүй хэргээр өчигдөр /2025.05.21/-д 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна.

Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн баривчилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54927