Хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй бол хариуцлага хүлээлгэнэ

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2025 оны I улирлын байдлаар Нийслэлийн хэмжээнд тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна.

Зөрчлийн тухай хуулиар тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол хүүхдийн эрхийн зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Судалгаагаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчилд хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй нь тогтоогджээ.

Тухайлбал: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй 6,236 хэргээс 3,382 тэтгэлэг төлөгч хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлдөг бол 2,854 тэтгэлэг төлөгч хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлөөгүй 1,822 төлбөр төлөгч байгаагаас

51 хувь буюу 935 төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх ажиллагаа явуулаагүй,

25 хувь буюу 460 төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх боломжгүй,

14 хувь буюу 264 оршин суугаа газрын хаягийг өөрчилсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа,

8 хувь буюу 133 төлбөр төлөгч хорих ял эдэлж байгаа,

2 хувь буюу 30 төлбөр төлөгч Монгол Улсын хилээр гарсан байна.

Arslan.mn

Тус прокурорын газраас хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хугацаатай үүрэг өгч, албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу тэтгэлэг төлөгчийн оршин суугаа газрын Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлэх, хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нийт гомдол, мэдээллийг нэн даруй шалган шийдвэрлэх, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг авах талаар тусгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54937