АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй О.Цогтгэрэл ₮2,3 тэрбумын 2 ОРОН СУУЦ, жилийн ₮937 саяын ОРЛОГОТОЙ

Arslan.mn

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Би намын даргын ажлаа өгнө. Засаг байгуулаад, засаг нь уначихаар намын даргаар үлдэх сэтгэлзүй болоод сонирхол надад алга” гэж мэдэгдсэн. Түүний мэдэглийн дараа АН-ын дарга хэн болох вэ? гэдэг марафон эхэлсэн.

Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл АН-ын даргын суудлын төлөө өрсөлдөхөө мэдэгдээд буй.

Тэгвэл АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй О.Цогтгэрэлийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮937 сая
Гэр бүлийн орлого: ₮705 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,3 тэрбум /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮893 сая / Lexus, LX 600,  Mercedes Benz S400CDI, Toyota Crown нийт гурван машинтай/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: 0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 1 тэрбум
Хадгаламж: ₮59 сая
Авлага:  ₮1,9 тэрбум 
Зээл:  ₮1,4 тэрбум гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54948