Нийслэлийн өмч хувьчлах комисс "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Улмаар "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авсан юм. Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай.
НЗДТГ-аас өмчлөлдөө эргүүлэн авсан тус объектыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгох бөгөөд засварын ажлыг ирэх сард эхлүүлнэ.