ТАНИЛЦ: Дуудлага худалдаагаар дараах газруудыг зарна

Arslan.mn

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

 

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.
  • Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.
  • Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • IBAN: MN660090100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код

Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

ГЗБТ-ний дугаар

Биржийн зарын код

Байршил

Зориулалт

Газрын хэмжээ /м.кв/

Дуудлага худалдааны анхны үнэ, ₮

Дэнчингийн үнэ, ₮

1

2.3.8

#2025-00035

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчим

ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор

20000

            53,600,000

5,360,000

2

2.3.22

#2025-00036

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим

Амины орон сууц

2000

              8,008,000

800,800

3

2.3.23

#2025-00037

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим

Амины орон сууц

5000

            20,020,000

2,002,000

4

2.3.24

#2025-00038

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага хуандай орчим

Мод үржүүлгийн газар

10000

            22,400,000

2,240,000

5

2.3.129

#2025-00039

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

64

               283,008

28,301

6

2.3.57

#2025-00040

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гурав жаран есийн гарам, хүй долоо худаг орчим

Амины орон сууц

20000

            66,120,000

6,612,000

7

2.3.58

#2025-00041

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор

7000

            18,760,000

1,876,000

8

2.3.59

#2025-00042

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим

Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар

5000

             22,181,990

2,218,199

9

2.3.62

#2025-00043

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

30000

         135,360,000

13,536,000

10

2.3.63

#2025-00044

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

10000

            45,120,000

4,512,000

11

2.3.137

#2025-00045

Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол орчим

5-8 давхар нийтийн орон сууц

5000

            33,000,000

3,300,000

12

2.3.141

#2025-00046

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

10000

              4,800,000

480,000

13

2.3.142

#2025-00047

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

13000

              6,240,000

624,000

НИЙТ ДҮН

137064

 

           435,892,998

 

         43,589,300

 

ЖИЧ: Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN /ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ/ болон WWW.LAND.UB.GOV.MN /НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА/ цахим хуудсанд хандан танилцаж, цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.

 Холбоо барих утас: 77771285, 80771285

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54955