Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойгоо угтан өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК баярын хурлаа хийж, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу иргэний нисэхийн салбартаа үр бүтээлтэй, олон жил ажилласан шилдэг ажилтан, албан хаагчдадаа төрийн одон медаль гардууллаа.
Баярын хурлыг тус байгууллагын гүйцэтгэх захирал нээж үг хэлэхдээ салбарын өнгөрсөн, одоо цагийн онцлох үйл явдал, амжилт бүтээлээсээ хамт олонтойгоо хуваалцан, ирээдүйд зорьж буй зорилгоо танилцуулан, ажилтан албан хаагчдадаа баярын мэнд дэвшүүлсэн.
Мөн энэ өдрийн хүндэт зочноор уригдан ирсэн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн хамт олонд амжилтын дээдийг хүсэхийн сацуу түүхт 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Нисэхийн холбоо навигаци, ажиглалтын албаны Радио холбооны тасгийн радио холбооны инженер Банзрагчийн Бат
- Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Технологи газрын үйлчилгээний хэсгийн ашиглалтын тоо бүртгэлийн мэргэжилтэн Баастын Баярхүү
- 'Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Техник үйлчтлгээ засварын хэсгийн цахилгааны техникч Сүхбаатарын Чулуут
- Барилга, байгууламжийн ашиглалтын албаны тохижилт, засвар үйлчилгээний ажилтан Зундуйн Мөнхбаяр нар,
"АЛТАНГАДАС" ОДОНГООР:
- Нисэхийн спорт сургалтын цогцолборын дарга Бямбын Цолмонтуяа
- Санхүү удирдлагын газрын Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн Төмөрийн Батцэцэг
- Санхүү удирдлагын газрын аж ахуйн нярав Намхайн Төмөр
- Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аэродромын удирдлагын үйлчилгээний хэсгийн ээлжийн ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагч Балжиннямын Гантулга
- Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны бүсийн ажиглалын нислэгийн хөдөлгөөний удирдагч Цогийн Батсуурь
- "Буянт-Ухаа" Олон Улсын нисэх буудлын Захиргаа, санхүүгийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Чагцалын Отгонжаргал
- Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Технологи газрын үйлчилгээний хэсгийн онгоц үйлчилгээний жолооч-операторчин Жамрсангийн Батбаяр
- Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны онгоц үйлчилгээний жолооч-операторчин Рашаанжавын Мөнгөндаваа
- Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Технологи газрын үйлчилгээний хэсгийн технологи үйлчилгээний жолооч Баярсайханы Баттулга
- Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Технологи газрын үйлчилгээний хэсгийн технологи үйлчилгээний жолооч Банзрагчийн Баяраа
- Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Тээвэр удирдлагын хэсгийн Нийтийн тээврийн жолооч Цэндсүрэнгийн Лхагвасүрэн
- Барилга, байгууламжийн ашиглалтын албаны Дулаан сантехник агааржуулалтын хэсгийн Тунгалагын Лхагвадорж нар,
Мөн энэ үеэр Нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Бизнес хөгжил, хамтын ажиллагааны газрын Бизнес төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Мөнхцогийг шагнаж, шагналаа гардуулан өглөө.