Тавдугаар сарын 24 буюу өнөөдөр "Улаанбаатар марафон" болж байна. Өнгөрсөн жилүүдэд Баруун 4 замаас Зүүн 4 зам гэж хаадаг байсан бол энэ жил автомашингүй бүсчлэлийг томруулжээ.
Доорх бүсчлэлийн дагуу зам хаах юм байна.
Тавдугаар сарын 24-ний бямба гаргийн 06-18 цагийн хооронд хязгаарлалт хийх уулзвар, замууд:
- Цэцэг төвийн уулзвар
- Зоос гоёлын уулзвар
- Сансарын имартын уулзвар
- Бөхийн өргөөний уулзвар
- Зүүн 4 замын уулзвар
- Нарантуул захын уулзвар
- Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц
- Дүнжингаравын урд зам
- Улиастайн уулзвар
- Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам
- Маршалын гүүрний хойд уулзвар
- Хоум плаза
- Гандигийн гудамж
- Олимпийн гүүр
- Гадаад хэргийн яамын уулзвар
- Сүхбаатарын Талбай
Эх сурвалж: ТЦА