
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана.
Мөн өнөөдөр чуулганы хуралдаантай. Чуулганы хуралдаан 11.00 цагт эхэлж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Тус хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байсан юм.
Засгийн газар уг хуулийн төслийг анх өргөн барихдаа төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглохоор заасан юм. Харин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс спортын бооцоот таавраас бусад мөрийтэй тоглоомыг хориглох нь зүйтэй гэж үзээд байгаа юм.
ФОТО
