Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Эрүүл мэндийн салбарын цахимжуулах ажил хийгдэж байна. Иргэдийн хэлдгээр 13А, 13Б маягтыг 100 хувь цахим болгоно. Өнгөрсөн хугацаанд цаасан хэлбэрээр хэрэглээд хаана, хэнд очих нь тодорхойгүй болоод иргэдэд чирэгдэл үүсгэж байсан. Цахим болсноор иргэн Өрхийн эмнэлгээс гараад дүүрэг болон лавлагаа шатлалын хэн гэдэг эмчид хэзээ очих, ямар шинжилгээнүүд хийгдсэн бэ, цаашид ямар шинжилгээ хийгдэх шаардлагатай бэ гэсэн мэдээллүүд тодорхой очдог болно. Энэ үйлчилгээг эхний ээлжинд ХСҮТ, Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгээс эхэлж байна.
6-р сарын 1-ээс хавдрын тусламж үйлчилгээ дээр цахим маягт олгож эхэлнэ. Ингэснээр хавдрын тусламж үйлчилгээг иргэдэд оочир дараалалгүй, чирэгдэлгүй болгоно.
Харин 7 сараас эхлэн бүх эмнэлгүүдэд цахим маягт системд орж, 12 сар гэхэд улсын хэмжээнд жигдэрнэ гэж тооцоолж байгаа. " гэв.