ОХУ-тай Эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэнэ

Report.mn

Засгийн газар өчигдөр хуралдаж, найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Эрчим хүчний сайд П.Ганхүү Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат 2017 оны хүн амын амьжиргааны доод хэмжээг тогтоох талаар танилцуулах юм. Харин Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганд оролцох талаар танилцуулахаар төлөвлөжээ. Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар танилцуулга хийх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
550