АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй АҮЭБ-ийн сайд Ц.Туваан ₮634 саяын ОРОН СУУЦ, ₮898 саяын үнэлгээтэй МАЛТАЙ

Arslan.mn

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Би намын даргын ажлаа өгнө. Засаг байгуулаад, засаг нь уначихаар намын даргаар үлдэх сэтгэлзүй болоод сонирхол надад алга” гэж мэдэгдсэн. Түүний мэдэглийн дараа АН-ын дарга хэн болох вэ? гэдэг марафон эхэлсэн.

Тухайлбал, энэ удаагийн боломжоос хоцрохгүй байх хүний нэг бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан. Тэрбээр, С.Эрдэнэтэй тамга тэмдгээ булаацалдаж, нам дотроо фракц байгуулж амбицлаж явсан хүний хувьд энэ удаагийн өрсөлдөөн түүнд боломж ч байж мэднэ гэж ярих намынхан ч их. Тиймээс ч түүний хувьд өрсөлдөх нь тодорхой биз.

Тэгвэл АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй Ц.Тувааны 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮200 сая
Гэр бүлийн орлого: ₮28 сая
Орон сууц барилга байгууламж: ₮634 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая / Жийп болон туулах чадвар өндөр,Toyota Land Cruiser 200/
Мал аж ахуй: ₮898 сая /Адуу-518, Үхэр-31, Хонь-682, Ямаа-156/
Газар: ₮1,5 сая /Эзэмших-700м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 23 сая
Хадгаламж: ₮24 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55011