Гаднаасаа цоожлогдсон байсан хоёр хүүхдийг галаас аварсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар иргэн өөрийн цахим хуудаснаа " Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ... тоот байранд гал гарч, хоёр бяцхан хүүхэд амь насаа алдах дөхөв. Онцгой байдлын алба хаагчид 4 минутын дотор ирж аймар галаас хүүхдүүдийг аварч чадлаа.
Түргэн тусламж яаралтай хурдан ирж, хүүхдүүдэд анхан шатны тусламж яаралтай үзүүлж, бас тайвшруулж байлаа. Сайны хажуугаар саар гэгчээр, зарим нэг машины жолооч нар, онцгой байдлын алба хаагч нартай хэрэлдээд зам чөлөөлж өгөхгүй цаг алдаж байв. Бяцхан хүүхдүүдийн амь насыг аврах гээд сандарч байгаа. Онцгой байдлын алба хаагчидтай хэрэлдээд зогсож байсан авгай та бол хүн хог шүү. Онцгой байдлын алба хаагчид хоёр хүүхдийн амь насыг авраад бүр уйлж байсан. Тэд баярласандаа, бас тэд адилхан хүүхдүүдтэй учир сэтгэл нь өвдсөн байх. Түргэний эмч нар хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлж бас хүүхдүүдийг тайвшруулж байлаа.
Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй цоожтой орхиж явдаг байдлаа болих хэрэгтэй.
Таны хэнэггүй тэнэг байдлаас чинь болж жилд олон арван хүүхэд шатаж үхэж байна. Түүнчлэн нэг зүйлийг дурдахад Монголчууд хүнд баярлалаа гэж хэлж чадахгүй болж, Онцгой алба хаагч, эмч нар хөлсөө урсуулж, халуун гал руу өөрөө үхэхээс үл айж, таны үр хүүхдүүдийг нь аварч байхад баярлалаа ч гэж хэлж чадахгүй. Цаг минуттай уралдаж хүний амь насыг аварч байдаг.
Цагдаагийн алба хаагч, онцгой байдлын алба хаагч, эмч нарыг бид үргэлж муу хэлж харлуулж байдаг. Гэвч тэд өдөр бүр хүний алтан амь насыг аварч байдаг чимээгүй баатрууд билээ. Та бүхэнд маш их баярлалаа." хэмээжээ.