"Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон "Ядаж дүрмээ мэддэг хүнд “суррон дугуй” унуулдаг болмоор байна. Осол, гэмтлийн харамсмаар тоог сонсож байна.
Сурроныг техникийн хяналтын үзлэгт оруулдаг болно. Үйлдвэрлэгч орноосоо арлын дугаартай, техникийн зохицуулалттай байдаг. 2025 онд 28 сурронд техникийн хяналтын бүртгэл хийж, дугаар олгосон." гэв.