Цэргийн төв эмнэлэг УНТЭ-тэй хамтран бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь Цэргийн төв эмнэлэгтэй бөөр шилжүүлэн суулгах чиглэлээр хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж, хамтран анхны мэс заслыг амжилттай хийж гүйцэтгээд байна. Энэ нь манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, тусламж үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй чухал алхам юм.

Энэхүү хоёр эмнэлгийн хамтын ажиллагаанд талархаж, гүн хүндэтгэлийн илэрхийлэл болсон Халх голын дайнд тулалдаж явсан түүхэн гавьяа, үнэ цэн бүхий Морин цэргийн офицерын сэлмийг Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт дурсгалаа.

Цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам өргөжиж, олон чиглэлээр амжилттай ажиллана гэдгээ тус эмнэлгийн удирдлагууд онцлов.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55023