СХД-ийн 2 байршилд 8.8км замыг иж бүрэн гудамж зам болгон тохижуулна

Arslan.mn

Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр төслийн хүрээнд СХД-ийн 2 байршилд 8.8км замыг иж бүрэн гудамж зам болгон тохижуулахаар болсон.

Үүнтэй холбогдуулан СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр ажил хийгдэх байршлуудад өчигдөр ажиллалаа.

Энэ үеэр тэрбээр, "1 дүгээр хорооллын арын авто замын засвар шинэчлэлийн ажилтай холбогдуулан гүйцэтгэгч болон төслийн хүмүүстэй тохижилтын ажлыг ярилцлаа.

Иж бүрэн гудамж замын ажлын хүрээнд үерийн байгууламж, гүүрэн байгууламж, авто зогсоолын ажлууд хийгдэх бөгөөд энэ ажилтай зэрэгцүүлж бид гудамж, талбайн тохижилтын ажлаа гүйцэтгэх нь зөв.

Нөгөөтэйгүүр ажлын явцад зарим автобусны буудал, ногоон байгууламж, хашаа хайсыг нүүлгэж, гэрэлтүүлгийн утсыг сольж шинэчлэх ажлыг гүйцэтгэнэ." гэв.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55029