“Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд байх монгол гэрт энэ оны тавдугаар сарын 19-ний шөнө хулгай орж бурхан шашны эд зүйлс алдагдсан байна” гэх мэдээлэл энэ оны 05-р сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 42 настай, эрэгтэй, “Д” нь гэрийн цоожийг эвдэн орж, Алтан гэрэл судар 1 ширхэг, Дашзэвэг судар 1 ширхэг, 2-3 см хэмжээтэй зурмал Бурхан багш 1 ширхэг, 10-15 см хэмжээтэй зурмал Жамсран бурхан 1 ширхэг, 2-3 см хэмжээтэй зурмал Лам бурхан 1 ширхэг, нэр тодорхойгүй 4 ширхэг судар алдагдсан хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Хуульд зааснаар ийм төрлийн гэмт хэрэгт 2–8 жилийн хорих ял оноохоор заасан байдаг.