Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог хуваарьтай. Өнөөдрийн 25 дугаар хуралдаан 10.00 цагт эхэлж, цаг үеийн 32 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолын төсөл буюу "Хамтарсан Засгийн газар байх" эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төслийг дэмжжээ.
Ингээд Засгийн газрын гишүүдийн 100 хувийн саналаар баталж, УИХ-д хүргүүлэхээр болсон байна.