Л.Гантөмөр: АН Засгийн газарт байхгүй, ажиллахгүй гэдэг дээр цэг тавьчихсан

Arslan.mn

АН-ын дарга Л.Гантөмөр Засгийн газрыг тойрсон асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Өргөдлөө өгөх эсвэл итгэл үзүүлэх гэсэн хоёр сонголт байна. Асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийднэ. Ерөнхий сайд огцрох, огцрохгүй байх нь тусдаа. Үүнийг УИХ-ын 126 гишүүн шийднэ. АН Засгийн газарт байхгүй, ажиллахгүй гэдэг дээр цэг тавьчихсан.              

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх асуудлыг Засгийн газраас УИХ руу оруулахгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оруулна. Үүний хэлбэр ямар байх тухай өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ярилаа. 

Цаашид Монгол Улс парламентын засаглалтай байх, эсэх тухай асуудал яригдаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд манай намын 8 сайд бүгд суусан. УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад хандаж, бүлгийн хуралд оролцон, ямар үйл явц өрнөөд байгааг, яагаад АН-ыг Засгийн газраас гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулах шаардлага тавьсан. 

Дараагийн Засгийн газар эмхлэн байгуулагдах хүртэл АН Засгийн газрын ажлаа хийсээр байна. Бид намын Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр МАН-тай хамтарсан. Тийм хурдан гүйж ороогүй. Засгийн газраас гарахдаа ч намын дүрэмд заасны дагуу гарна.  УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч АН Засгийн газраас гарна." гэв.       

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55048